Мэдээ
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
23.08%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
7.69%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
7.69%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
15.38%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
7.69%
Ур чадварын дутагдал — Skills Gap
7.69%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
30.77%
HR news
- 2026 / 06 / 25
MHRI | Monos Group – Growing Better Together

Монголын тэргүүлэх бизнесийн нэгдлүүдийн нэг Monos Group-ийн “Growing Better Together” уриан дор хэрэгжиж буй нийт удирдах ажилтны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан Knowledge Sharing Program арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.


Тус арга хэмжээнд Монос группын 300 гаруй удирдах түвшний манлайлагч хамрагдаж, байгууллагын тогтвортой өсөлт, манлайлал, багийн үр бүтээлтэй ажиллагааг дэмжих мэдлэг, туршлагаа хуваалцав.

Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI)-ийн зүгээс “People Management | Хүн удирдахуйн ур чадвар” сэдвээр мэдлэг, мэдээлэл хуваалцаж, орчин үеийн байгууллагад хүнийг удирдах ур чадварын шинэ чиг хандлага, ажилтны оролцоо, гүйцэтгэлийг сайжруулах арга барил, удирдагчийн өдөр тутмын нөлөөлөл болон хүмүүсээр дамжуулан үр дүнд хүрэх манлайллын чадамжийн талаар практик ойлголт өглөө.

Өнөөгийн бизнесийн орчинд байгууллагын өрсөлдөх чадвар нь зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээ бус, хүмүүсээ хэрхэн удирдаж, хөгжүүлж, хамтдаа өсөж чаддаг манлайллаас улам бүр хамаарах болсон. Иймээс удирдах ажилтнуудын хүн удирдах ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх нь байгууллагын урт хугацааны амжилтын чухал үндэс юм.

Монголын Хүний Нөөцийн Институт нь цаашид ч байгууллагуудын удирдах ажилтны хөгжил, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ, мэдлэг түгээх үйл ажиллагаагаар дамжуулан Монголын байгууллагуудын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулсаар байх болно.

Монголын Хүний Нөөцийн Институт хамтын ажиллагааны боломж олгосон Monos Group-ийн удирдлага, зохион байгуулагч хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хөгжил, өсөлтөд нь өндөр амжилт хүсэн ерөөе.



Салбарын анхдагч | Мэргэжлийн мэргэшсэн | Хамгийн өргөн гадаад харилцаатай | Монголын Хүний Нөөцийн Институт | 7000-1075 | 8000-1075 | 9000-1075

300 гаруй удирдах ажилтанд “People Management | Хүн удирдахуйн ур чадвар” сэдвээр мэдлэг хуваалцлаа | 90001075
300 гаруй удирдах ажилтанд “People Management | Хүн удирдахуйн ур чадвар” сэдвээр мэдлэг хуваалцлаа | 90001075
300 гаруй удирдах ажилтанд “People Management | Хүн удирдахуйн ур чадвар” сэдвээр мэдлэг хуваалцлаа | 90001075
300 гаруй удирдах ажилтанд “People Management | Хүн удирдахуйн ур чадвар” сэдвээр мэдлэг хуваалцлаа | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 06 / 19
Байгууллагуудад хүний нөөцийг зөвхөн үйл ажиллагааны түвшинд бус, бизнесийн стратегитай уялдуулан удирдах шаардлага улам нэмэгдэж байна.
Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга, “Монгол хүүхэд, залуусыг ур чадварын хоцрогдлоос чөлөөлье 2026–2028” цогц арга хэмжээний хүрээнд Боловсролын яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
- 2026 / 06 / 09
The Future You Can Build in Mongolia | Эх орондоо эргэн ирэхийн үнэ цэнэ - илтгэл танилцуулга хийгдлээ.
- 2026 / 06 / 08
-2026 / 06 / 03
Жижиг, дунд бизнесийн байгууллагуудад хамгийн түгээмэл шаардлагатай ТОП 100 ажлын байрны тодорхойлолтыг нэгтгэн хүргэж байна.
-2026 / 05 / 27
Өнөөдрийн байгууллагуудад хүний нөөцийг зөвхөн үйл ажиллагааны түвшинд бус, бизнесийн стратегитай уялдуулан удирдах шаардлага улам нэмэгдэж байна.
-2026 / 05 / 18
Энэ удаагийн арга хэмжээний онцлог: Бид үйл ажиллагаагаа улам тэлж ЯПОН Улсад сурч, ажиллаж амьдраж байгаа залуустаа зориулж зохион байгуулж байна.
HR Фото